Ямар тавилгуудаас зайлсхийх хэрэгтэйгээ мэдэж байх нь гэр бүлээ аюулгүй, эрүүл энх байлгах гол эхлэл юм.
Химийн дөлийг удаашруулагч бодисууд нь дотоод шүүрлийн тасалдал (гормонтой холилдох) ба хорт хавдар үүсгэгч бодисууд юм. Зарим төрөл нь мэдрэлийн эмгэгийг ч үүсгэдэг. Гэхдээ формальдегид, синтетик латекс гэх мэт бусад химийн бодисууд тавилгад хэвээр үлдэж болохыг анхаарна уу.Энэхүү химийн бодисууд нь насанд хүрэгчидээс харьцангуй илүү хувьтайгаар бага насны хүүхдүүдэд онцгой хор хөнөөлтэй байдаг. Хэрвээ та галд тэсвэртэй гэх тавилгатай бол гэртээ химийн бодис хадгалж буйтай агаар нэг юм. Тиймээс таны хайж буй тавилгын тодорхой хэсэгт химийн дөл хамгаалагч бодис ашигладаг эсэхийг асууж байгаарай.
Байгалийн гаралтай буюу /цул модон тавилга/.
Эрүүл ба хоргүй..
Модон тавилга сонгох нь таны эрүүл тавилга хайж буй хамгийн зөв сонголт юм. Ихэвчлэн модон тавилганы талаар бодоход “чанарын” “бат бөх” эсвэл “үнэ цэнэтэй” гэсэн үгс санаанд орж ирдэг. Гэхдээ модон тавилгын гол давуу тал нь мод өөрөө тодорхой хэмжээгээр агаарын чанарт нөлөө үзүүлдэг төдийгүй модонд чийгшлийг ялгаруулж мөн шингээж авдаг өвөрмөц шинж чанар байдаг. Энэ шинж чанараас улбаалан цаг агаар халуун, хуурай үед мод өөрөөсөө чийг ялгаруулдаг бол цаг агаарын хэт их чийгшилтэй үед мод чийгийг өөртөө шингээж авдаг байгалийн эко систем юм. Мөн цэвэр цул модноос ялгарч байдаг сэтгэл сэргээм үнэр нь хүний эрүүл мэнд болон сэтгэл санаанд эерэг нөлөөтэй байдгийг эрдэмтэд нотолсон билээ.
Иймд модон тавилга нь дан ганц гэрт тань өнгө үзэмж нэмээд зогсохгүй та болон таны гэр бүлийнхэнд их хотын хөл хөдөлгөөн дуу чимээ, утаа угаараас ангид байж гэртээ эрүүл орчинг бий болгох боломжийг олгож байгаа юм.
Вэб сайтыг хийсэн: Маркетинси Партнерс ХХК