+976 75556000 +976 80776000
9.00 - 20.00

Өнөөдөр хэрэглэгчид өөрсдийн хүссэнээрээ гал тогоогоо тохижуулах боломж нэгэнт бүрдсэн. Гэхдээ таны сонгосон тавилга бусад цахилгаан хэрэгсэлтэй хэрхэн зохицох, хэлбэр хэмжээ өнгө нь өрөөний байршил болон ханын цаастай тохирох эсэхийг мэднэ гэдэг ихээхэн бэрхшээлтэй байдаг. Тиймээс таны сонголтонд туслахаар дараах зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.

• Гал тогооны тавилгын энэ жилийн тренд өнгөний хувьд тод өнгө давамгайлсан байна. Тиймээс тод өнгө сонговол зүгээр. Яагаад гэвэл сүүлийн үеийн бүхийл орон сууц байр нь зочны өрөө гал тогоо нь цуг шийдсэнд байгаа юм. Энэ нь зочны өрөөний тавилганаас гал тогоо нь ялгарч байх нь чухал заавал тэр өрөөний тавилгатай адилхан өнгө загвартай байх шаардлаггүй юм. Өөр өнгө загвартай байж “ГАЛ ТОГОО” гэдэг маан цогц болон харагдах нь зүй юм.

• Тавилгаа сонгохын өмнө бага зэрэг судалгаа хийгээрэй. Хамгийн энгийн арга бол www.google.com сайт руу орж “гал тогооны тавилга” гээд хайхад таны хэрэгтэй мэдээллүүд монгол хэлээр гарч ирнэ. Хэрвээ гадны тавилгын загвар сонирхож байгаа бол “kitchen cabinet” гэсэн түлхүүр үг ашиглаарай. Энэ мэтчилэнгээр интернэтээс тавилгын загвар хийц, өнгө үзэмж, тавилга борлуулдаг, үйлдвэрлэдэг байгууллагуудын тухай мэдээлэл, хэр найдвартай, туршлагатай болохыг мэдэх боломжтой. Шаардлагатай бол каталог, танилцуулгыг татаж авч болдог.

• Бэлэн тавилга уу, захиалгын тавилга уу? Мэдээж хэрэг тавилгаа захиалж хийлгэх нь давуу тал ихтэй. Учир нь материал, өнгө, хийц загвараа хүссэнээрээ хийлгэх боломжтой. Тавилгын аль хэсэгт юу хийлгэх, галын өрөөндөө зохицуулах бүх боломж таны гарт бий.

• Галын өрөөнд яг юу юу хэрэгтэйг сайн тооцоолоорой. Энэ нь ам бүлийн тоо, хоолны жор, хүсэл сонирхол, заримдаа уран сэтгэмжээс ч хамаарч болно. Тухайлбал, дарсны тавиур байх эсэх, хоол хийхдээ хэрэглэдэг амтлагчуудаа харагдахаар байршуулах уу гэх мэт өвөрмөц сонголтыг ч тавилгандаа шингээж өгч болно шүү дээ.

• Зай талбай ямар байхаас тавилга, цахилгаан барааны овор хэмжээ ихээхэн шалтгаалдаг. Өрөөнийхөө аль хэсэгт хооллодог, зочдоо аль өрөөндөө угтдаг гэх мэтээс зарим нэг өөрчлөлтүүд гарч болно. Тавилгаа зай талбайдаа тохируулахгүй бол томдсон эсвэл багадсан хувцастай хүн шиг харагдах магадлал өндөртэй.

• Тавилгаа захиалахаас өмнө плитагаа суулгаж, шалаа угсарсан байх ёстой. Мөн цахилгаан бараагаа сонгочихсон байх хэрэгтэй

• Цахилгааны болон сантехникийн холболтоо бүрэн хийлгэсэн байх

• Гараар зуруулах уу, компьютераар зуруулах уу гэсэн сонголтын аль нэг шийдэлд хүрсэн байх

Эдгээр ерөнхий мэдээлэлтэй байхад таны сонголт үргэлж зөв байх болно. Мэдээж хэрэг худалдан авалтыг хийхээсээ өмнө сайн судалж, аль болох мэргэжлийн хүний зөвлөгөөг аваарай.



ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГА
magnetto.mn